Зам засварын ажил 20-нд эхэлнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-08-10 09:38:32

Хэнтий /МОНЦАМЭ/. Өнгөрөгч зургаадугаар сард орсон аадар борооны улмаас эвдэрсэн зам засварын ажлыг наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Үерийн улмаас Хэрлэн сумын 80 гаруй хувь нь усанд автаж, 800 гаруй метр кв зам талбайн эвдэрсэн бөгөөд засах ажилд 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм.


Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав нар өнөөдөр Харгуй ТӨК-ийн захирал н.Болдбаатартай уулзаж, зам засварын ажлыг 20-ны өдөр эхлүүлэхээр болов.

Холбоотой мэдээ