Ахмад тамирчин Б.Болдбаатар 1040 км замыг 34 хоногт амжилттай тууллаа

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2020-08-08 18:39:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатар Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж өнөөдөр бариагаа хийлээ.


Түүнийг угтах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Ахмад тамирчин Б.Болдбаатар Говь-Алтай аймаг үүсэн байгуулсны 80 жилийн ой, Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч бий болсны 90 жил, аймгийн Прокурорын байгууллагын 80 жилийн ойд зориулж, тамирчин хүний тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр гаргаж энэхүү гүйлтээ санаачилж ийнхүү түүхэн амжилтыг бүтээлээ. Түүний дасгалжуулагчаар Спортын мастер, түүний төрсөн дүү Б.Батбаатар, эмчээр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч Л.Гантөмөр, тогоочоор Ч.Цолмон, жолоочоор Сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэргийн тамирчин О.Алташагай нар ажиллажээ. 


Б.Болдбаатар 54 настай харин түүний аав Буриад нь өдгөө 88 насыг зооглож буй Говь-Алтай аймгийн ахмад тамирчдын нэг юм.