Нутгийн хойд хэсгээр бороо орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-08-05 12:20:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Энэ сарын 10-ныг хүртэл Говь-Алтай аймгийн нутгийн хойд хэсгээр бороо орж, шуурна.

Тодруулбал, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд нутгийн зарим газраар, 7,8,9-нд нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно хэмээн тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. Ихэнх хугацаанд салхи секундэд 6-11 метр, 5-нд нутгийн зарим газраар, 6-9-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүсэх ажээ.

Мөн үеэр агаарын температур нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүн байх бөгөөд Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байна.


Холбоотой мэдээ