Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-31 22:14:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд “Яараад яах вэ дээ” уриатайгаар зохион байгуулж байгаа билээ.


Энэхүү арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулж байгаа ажээ. Тодруулбал, тус газрын Замын цагдаагийн тасгаас “Яараад яахав дээ” аяны хүрээнд зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын чанартай авто зам дагуу мэдээллийн самбаруудыг байршуулжээ. Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлэх, тэдний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр замын хөдөлгөөний дүрмийн талаар яриа таниулга хийж, зөвлөмж тараан ажиллаж байгаа тухай холбогдох албанаас мэдээллээ.


Холбоотой мэдээ