Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 12 тэрбум төгрөгийн ажил хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ.
Орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан,
авто замын сан, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх сан гэсэн дөрвөн эх
үүсвэрээс 260 орчим төсөл арга хэмжээ, барилга байгууламж, бусад ажлыг
гүйцэтгэхээр төсөвлөжээ. Одоогоор тендер, зохион байгуулалтын ажлыг хийж дууссан гэж мэдээлэв.
Харин улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар 20 гаруй ажлыг 17 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Тухайлбал, Хэрлэн сумын нэг, тавдугаар сургуулийн өргөтгөл, Матад суманд
хичээлийн байр, Хөлөнбуйр, Булган сумын Соёлын төвийн барилга, Чулуунхороот
суманд Соёлын төвийн их засвар, цемент бетонон гүүр барих, Дашбалбар суманд мөн
гүүр барих гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Улсын төсвийн
хөрөнгөөр хийгдэх ажлуудын тендер зарлагдаж дуусчээ.