Дуу цахилгаантай усархаг аадар бороо орохыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-31 12:04:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орохыг Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа. 


Тодруулбал, долоодугаар сарын 30, 31-нд аймгийн ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орж, салхи зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх ажээ. Иймд ард иргэдийг гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулсан юм.


Холбоотой мэдээ