“Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр” зургаа дахь жилдээ хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-30 19:25:38

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр” зургаа дахь жилдээ хэрэгжиж байна. Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн эрх тэгш оролцоог хангах, тэдний нийгмийн баялагийн үр шимээс адил тэгш хүртээх таатай орчныг бүрдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах, хөгжүүлэх.

Нийгэмд гарч байгаа сөрөг үзэгдлийг арилгахад эмэгтэйчүүдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготойгоор энэхүү хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү хөтөлбөр нь эрүүл мэнд, гэр бүл, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, байгаль орчин гэсэн дэд зорилтуудтай. Энэ хүрээнд орон нутгийн төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж, бодит үр дүн гарч байгаа гэдгийг тодотгож байлаа.

Хамгийн сүүлд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр судалгаа хийхэд, залуу эмэгтэйчүүд хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол өндөр гарчээ. Төрийн байгууллага болон хувийн хэвшил ажиллахад хамгийн түрүүнд тулгардаг бэрхшээл бол нялх хүүхдээ харах өсгөх шаардлага зайлшгүй тулгардаг. Тиймээс яслийн үйлчилгээг нэвтрүүлбэл томоохон зохицуулалт болно гэдгийг онцолсон байна.  

Холбоотой мэдээ