“Huawei” компанийн цахим дээд хэмжээний уулзалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2020-07-27 16:21:08
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /ВВС/. БНХАУ-ын технологийн “Huawei” компани коронавирусийн эсрэг тэмцэлд технологийг хэрхэн ашиглах боломжийн талаар хэлэлцэхээр цахим уулзалтыг өнөөдөр эхлүүлжээ. Хурал 4 хоног үргэлжилнэ.


“Илүү сайн сайхан дэлхийн төлөө” дээд хэмжээний уулзалтын үеэр цар тахлын улмаас сулраад буй дэлхийн эдийн засагт хэрхэн түлхэц болж, бэхжүүлэх арга замын талаар мөн хэлэлцэх ажээ.


Үүрэн холбооны төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч “Huawei” компанийн зохион байгуулж буй уг цахим уулзалтад Өмнөд Африкийн Цахилгаан холбооны сайд Стелла Ндабени-Абрахамс тэргүүтэй технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон компаниудын удирдагчид, шинжээчид оролцож байна.


БНХАУ болон Өрнөдийн орнуудын засгийн газар хооронд хурцадмал байдал үүссэний улмаас “Huawei” компанид ирэх дарамт ихсэж буйг харгалзан, түүнийг бууруулах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа аж.


Холбоотой мэдээ