Ө.Хүрэлбаатарын гэр бүлд шинэ байшинг нь гардуулан өгчээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-07-22 19:59:56

Өмнөговь /МОНЦАМЭ/.Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын иргэн Ө.Хүрэлбаатарын гэр бүлд шинэ байшинг нь гардуулан өгчээ.

2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд "Өрх гэр бүлийн хөгжлийн жил" болгон зарлаад энэ хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Энэ ажлынхаа хүрээнд 15 сумын 22 өрхийн амьдрал амьжиргааг дээшлүүлэх зорилгоор тус бүр 10.000.000 төгрөгийн дэмжлэг олгохоор болсон билээ. Энэ нь ямар нэгэн зээл биш, эргэн төлөгдөх төсөл хөтөлбөр биш бөгөөд Өмнөговь аймгийн өрх гэр бүлүүд ая тухтай, сайхан орчинд ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг дэмжсэн бодит ажил юм. Дулаалгын блокоор барьж өнгөлсөн дулаан, цэвэр, бохирын асуудлыг бүрэн шийдсэн 8*9 харьцаатай байшинг ийнхүү эзэнд нь гардуулан өгсөн байна.

Холбоотой мэдээ