Нүүрс тээвэрлэж буй 30 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоолоо

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-07-22 12:47:46
Өмнөговь /МОНЦАМЭ/. Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо.

Өмнөговь аймгийн Онцгой комиссын 18 дугаар хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцсэн байна. Тус аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуун сухайт боомтоор тусгай горимоор нүүрс тээвэрлэлт хийж байгаа ААН-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн тайланг хэлэлцжээ. Тусгай горим, дүрэм журам зөрчсөн 29 аж ахуй нэгж, Шивээ хүрэн боомтод нэг аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэлээ. Дэлхий нийтийн цочроосон "Ковид 19" халдварын улмаас нүүрс тээвэрлэлтийн аж ахуй нэгжүүдэд тусгай шаардлага тавих болсон юм. Мөн тодорхой тооны шаардлага хангасан аж ахуй нэгжүүдэд нүүрс тээвэр хийх зөвшөөрөл олгоод байсан билээ.

 

Холбоотой мэдээ