Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-07-21 12:50:05

ЛОНДОН. /Xinhua/. Их Британи Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалж, зэвсгийн хоригийг сунгах шийдвэр гаргасныг БНХАУ даваа гарагт эрс шүүмжилжээ.


Лондон хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Их Британи БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохын тулд Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн талаар буруу ташаа мэдэгдлийг сүүлийн үед удаа дараа хийсэн ажээ. 


“Их Британи Хятадын ёс төртэй байр суурь, олон дахин хийсэн мэдэгдлийг үл хүндэтгэсэн хэвээр байна. Тус улс нь олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны үндсэн зарчмыг дахин зөрчсөнөөс гадна Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтэд саад учруулж, хотын хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг сулруулахын тулд Хятадын дотоод хэрэгт илт оролцлоо” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Түүний хэлснээр, “Хятадын Засгийн газар үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, ашиг сонирхлоо хамгаалах хуулийг хэрэгжүүлж, хөндлөнгийн оролцоог эсэргүүцэх байр суурийг тууштай баримтлах ажээ.


“Манай улс дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцсон аливаа үйлдлийн эсрэг тэмцэх болно” гэж тэрбээр хэлжээ.


Үндэсний аюулгүй байдлын тухай хууль бол “нэг улс, хоёр систем” бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, Хонконгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг урт хугацаанд хангах тулгуур юм гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.


“Энэхүү хууль нь Хонконгийг илүү аюулгүй, сайн сайхан, хөгжин цэцэглэсэн газар болгоно. Хятадад болон уг хуулинд шахалт үзүүлэх гэсэн аливаа оролдлого нь Хятадын 1.4 тэрбум иргэний эрс эсэргүүцэлтэй тулгарах бөгөөд ямар ч үр дүнд хүрэхгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ