Хангал сум хогийн цэгээ цэгцэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-21 14:58:03

 

Булган /МОНЦАМЭ/.Булган аймгийн Хангал суманд хогийн цэгийг цэгцлэн дарж булах, хашаа барих ажил хийжээ.

Энэ ажлыг байгаль хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний 28,0 сая төгрөгийн санхүүжилтээр орон нутгийн “Охот” ХХК гүйцэтгэсэн байна.

- Иргэд сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийн хашаанд хог хаягдлаа хаяж хэвшиж байна. Ингэснээр байгалиа хамгаалахад санаа тавьж, хог хаягдлаа ил задгай хаяхгүй,  эрүүл, цэвэр, аюулгүй орчин амьдрах нөхцөл бүрдэж байна. Тус төслийг хэрэгжүүлэхэд хөдөлмөр халамж үйлчилгээний хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхийн иргэд идэвх санаачилгатай оролцсон гэж сумын Засаг дарга С.Ичинхорлоо ярилаа. Тус аймагт энэ жил 15 сумын төвийн хог хаягдлыг дарж булах, төвлөрүүлэх, хашаа барих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн нийтдээ 420,0 сая төгрөгийг байгаль хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн юм. 

Холбоотой мэдээ