Хэсэгчилсэн хөл хориог цуцаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд
/МОНЦАМЭ/. Ховд
аймагт тарваган тахлаар өвчилсөн
хоёр иргэний биеийн байдал сайжирч, хяналтын шинжилгээний хариу гурван удаа
сөрөг гарчээ.
Тус иргэд Ховд аймаг дахь БОЭТ-ийн халдвартын
тасаг, Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн
юм.
Тарваган тахлаар өвчилсөн иргэдийн хяналтын шинжилгээний хариу сөрөг
гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдав.
Хурлын үеэр мэргэжлийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг үндэслэн 2020 оны
долоодугаар сарын 20-ны өдрийн 16:00 цагаас
эхлэн хэсэгчилсэн хөл хориог
цуцлах тухай Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэв.
Хэсэгчилсэн хөл хориог цуцалсантай холбогдуулан Ховд аймаг дахь БОЭТ-ийн халдвартын тасаг, Цэцэг сумын ЭМТ-ийн
байранд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг стандартын дагуу хийхийг
мэргэжлийн байгууллагад үүрэг болголоо.
Мөн
цаашид тарваган тахал өвчнөөс
урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг
зохион байгуулах, тандалт судалгаа хийх талаар аймгийн
Онцгой комиссоос албан даалгавар гаргаж ажиллахаар болов.
Ховд
аймагт тарваган тахал өвчний сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн учир Цэцэг,
Жаргалант суманд тодорхойгүй хугацаанд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон
байдаг.