Бэлчээрийн ургамлын ургалт муу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд
/МОНЦАМЭ/. Ховд
аймгийн нийт нутгийн 30 орчим хувьд зуншлага хэвийн, 70 гаруй хувьд дунд гэсэн
үнэлгээтэй байна.
Энэ жил Ховд аймгийн
нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын дундаж өндөр нэгээс долоон сантиметр
байна. Өөрөөр хэлбэл, Мөнххайрхан, Дуут, Алтай, Ховд сумын нутгаар ургамлын
ургалт сайн. Бусад нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. Сүүлийн үед хөрсний гадарга дээр +40 градусаас
дээш гарч халсан өдөр 7-10 хоног байжээ.
Мөн нийт
сумдын нутгаар 196.1 мм тунадас орсон. Гэвч
энэ нь усархаг аадар бороо тул
хөрсөнд шим тэжээл өгөх нь бага ажээ. Эдгээр нөхцөл байдал нь бэлчээрийн
ургамлын ургалтад таатай биш нөлөөлсөн. Ургамлын ургалт удаашралтай байгаа гэж
Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.