Баярын үеэр зам тээврийн осол хоёр бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд
/МОНЦАМЭ/. Ховд
аймаг дахь Цагдаагийн газарт баярын өдрүүдэд нийт 23 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн
байна.
Тухайлбал
гэмт хэргийн шинжтэй гурав, зөрчлийн 20 дуудлага иржээ. Харин согтуугаар
тээврийн хэрэгсэл жолоодсон долоон зөрчил илрүүлсэн байна. Мөн хүчиндэх
гэмт хэрэг нэг, зам тээврийн осол хоёр бүртгэгджээ. Улмаар Зэрэг-Дарви сум
чиглэлд гарсан зам тээврийн ослын улмаас 13 настай нэг хүүхэд нас барсан гэж
цагдаагийн байгууллагаас тус тус мэдээлэв. Тиймээс иргэд болон аялагчдыг
хөдөөгийн замд зорчихдоо хурдаа тохируулж явах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн
байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцохыг Цагдаагийн газраас
зөвлөж байна. Мөн амралт, аяллын ачаалалтай энэ үеэр Цагдаагийн байгууллагаас
авто ослын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэддээ тогтмол хүргэж,
хяналтын пост, цэг бүрд сэрэмжлүүлэг тараан ажиллаж байгаа гэв.