Сэвлэг үргээх, үс засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-07-14 09:40:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 14. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 24. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, долоон улаан мэнгэтэй шар морь өдөр.


Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Сансар

Суудал:  Мод


Наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.


Гэр бүрэх,, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх, үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ