Гол, мөрний усны түвшин нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутаг дэвсгэрээр урсах гол, мөрний усны түвшин сүүлийн долоо хоногт 3-13 см нэмж байна гэж аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Тус аймагт
Сэлэнгэ, Эг, Орхон, Хануй зэрэг гол, Харгал нуурт усны харуул ажиллаж, ажиглалт
хийдэг юм. Усны түвшин Сэлэнгэ мөрөн Сэлэнгэ сум орчмоор 250, Орхон гол Орхон
сумын төв орчмоор 123, Эгийн гол Хутаг-Өндөр сумын нутгаар 127 см байгаа аж.
Аймгийн
ус цаг уур, орчны шинжилгээний төв энэ сарын 13, 14-нд ихэнх
нутгаар дуу цахилгаантай аадар бороо, 15-17-нд ихэнх нутгаар усархаг бороо орох тул иргэдийг гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины
аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхаарууллаа.
Тус аймгийн нутгаар энэ сарын 14, 15-нд өдөртөө халж 27-32 градус, шөнөдөө
12-17 градус дулаан байна. Энэ долоо хоногийн Пүрэв гарагаас эхлэн нийт нутгаар сэрүүсч шөнөдөө 8-13, өдөртөө
19-24 градус дулаан байх төлөвтэй байна.