Орон нутгийн албан хаагчдыг онлайн сургалтад хамрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-13 11:08:04

Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх, сурталчилгааны албанаас Хөвсгөл, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар болон харъяа агентлагийн 43 албан тушаалтны дунд онлайн сургалт зохион байгуулав.

АТГ-т оны эхээр нээсэн Дүрст хурлын танхимдаа анх удаа зохион байгуулсан онлайн сургалтаар  “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь”, “Авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүн-2015” сэдвээр ярилцав. Сургалтад оролцогчдод эрх бүхий албан тушаалтны нэмэгдэл урамшуулал олгох, төрийн албан тушаалтан давхар ажил эрхлэх зэрэг асуултад арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ