Говь-Алтайн наадамд Я.Бумбаяр түрүүлж Аймгийн арслан цол хүртлээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2020-07-14 09:48:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадам, Тулгар Төр байгуулагдсаны 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, аймгийн баяр наадамд Эрдэнэ сумын харьяат, Хилчин спортын хороо, Хантайшир дэвжээний бөх аймгийн харцага Я.Бумбаяр түрүүлж Аймгийн арслан цол хүртлээ.


Энэ удаагийн аймгийн баяр наадамд Бигэр сумын харьяат, Хантайшир дэвжээний бөх Улсын харцага Ж.Амартүвшин, Шарга сумын харьяат Улсын начин Г.Гансүх тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Эрдэнэ сумын харьяат, Хилчин спортын хороо, Хантайшир дэвжээний бөх аймгийн харцага Я.Бумбаяр түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн бол Шарга сумын харьяат, Сүлд спортын хороо, Хантайшир дэвжээний бөх Аймгийн арслан Э.Даваажаргал үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт Цээл сумын харьяат сумын заан Д.Алтаншагай, сумын начин Ч.Бат-Эрдэнэ нар шалгарч, шинээр Аймгийн начин цолны болзол хангалаа.