Эрдэнэ багийн цэцэрлэгийн барилгын ажил 80 хувьтай байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-07-11 15:10:16
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал Эрдэнэ багт барьж буй Багийн төвийн цогцолбор болон XI цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Энэ жил улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэ багийн XI цэцэрлэгийг 150 хүүхэд хүлээж авах хүчин чадлаар өргөтгөнө. Уг барилгын ажлын гүйцэтгэгчээр “Принцесс Озеро” ХХК ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна. Дээрх цэцэрлэг ашиглалтад орсноор Эрдэнэ багт оршин суудаг цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дийлэнх нь гэртэйгээ ойр цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэх юм.

Түүнээс гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойроос түргэн шуурхай үзүүлэх зорилгоор Эрдэнэ багт Багийн төвийн цогцолборын барилга барина. Улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж буй уг ажлыг “Рино Инженеринг” компани гүйцэтгэж байна. Одоогоор ажлын явц 70 хувьтай үргэлжилж байгааг тус компанийн инженер танилцууллаа.

Холбоотой мэдээ