Онцгой байдлын аврагчид цэргийн тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-10 18:37:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадам, Онцгой байдлын албаны 16 жилийн ойг тохиолдуулан аймгийн Онцгой байдлын газарт шинээр томилогдсон 23 алба хаагч цэргийн тангараг өргөлөө.

Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал нар тангараг өргөсөн алба хаагчдад баяр хүргэж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг захисан юм. Мөн онцгой байдлын албаны үе, үеийн ахмадуудын төлөөллөөс сэтгэлийн үгээ хэллээ. Энэ үеэр тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг аймгийн Засаг даргын Жуух бичгээр шагнан урамшуулав.

Холбоотой мэдээ