“Архи ба ухаарал” нөлөөллийн ажил санаачилжээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-07-08 16:19:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газраас санаачлан “Архи ба ухаарал” нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, Сайнцагаан сумын 20 иргэн хамрагджээ.

Энэхүү нөлөөллийн ажлыг Сайнцагаан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, "Дундговь-Ус" ОНӨҮГ, Улаанзагалмайн хороо, "Говийн хийморь" АА бүлэг, "Aлтан сор" салон хамтран зохион байгуулсан аж.

2020 оны эхний хагас жилийн байдлаар тус аймагт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 35.4 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа ба өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.2 дахин, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үeийнхээс 81.3 хувиар өсөлттэй байсан тул архидан согтуурахтай тэмцэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг иргэдийг хамруулан сургалт зохион байгуулж, усанд оруулж, үсийг нь засч, Улаан загалмайн хорооноос иж бүрэн шинэ хувцас олгож, үйлчилгээ үзүүлсэн байна.

Түүнчлэн оролцогчдоос баталгаа гаргуулж,  "Итгэлийн хуудас" гардуулан тэдэнд сайн сайхан амьдрах, ирээдүйгээ өөдрөгөөр харах итгэл өгчээ. 

Холбоотой мэдээ