Монголын үндэсний бөхийн холбоо мэдэгдэл гаргажээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-07-04 11:24:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, сум улсын наадам нэг өдөр зохион байгуулагдахтай холбоотой тойргийн цолны асуудлаар албан ёсны шийдвэр гаргажээ.


Тус шийдвэрт, "Бөхийн салбар хороонд нэр бүхий аймгуудаас ирүүлсэн тойргийн барилдаанд амжилт гаргаж, аймгийн цол авсан 30 гаруй ахмад бөхчүүдийг эрэмбэд оруулах хүсэлтийг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, энэ асуудлыг дэмжсэн. Харин өнөөдрийн байдлаар орон нутагт ажиллаж байгаа 6 аймгийн гарын даа нарт дээрх бөхчүүдтэй адил бол эрэмбэтэй гэсэн 200 илүү бөх бүртгүүлэх, эрэмбэд орох хүсэлт ирүүлж, бүртгэл ба бөхийн эрэмбэний асуудалд нэн хүндрэлтэй байдал үүсгэлээ.


Иймд, тойргийн аймгийн цолыг эрэмбэд оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Тиймээс бүх шатанд ажиллаж байгаа  гарын даа нар тойргийн барилдаан олгогдсон цол, чимгийг эрэмбэд оруулахгүйгээр бүртгэхийг анхаарна уу" гэжээ.



Холбоотой мэдээ