280.0 сая төгрөгийн нөхөх олговрыг олгожээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-02 10:31:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс болох Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Нэмэлт санхүүжилтийн дансанд 2020 оны 6-р сард нийт 6 иргэний 280.0 сая төгрөгийн нөхөх олговрын хуваарилалт оржээ.

Улсын төсвийн байгууллагуудад харьяа дээд шатны байгууллагаас хуваарилж буй хөрөнгийн эрхийн баталгааг тухай бүр үйлдэн нөхөх олговрын шилжүүлгийг хийдэг байна. Тодруулбал улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхэд болох нэхэмжлэгч А.Ганболдод 40.0 сая, Т.Өлзийбаярт 40.0 сая, Ц.Гантөмөрт 40.0 сая, Г.Заграад 40.0 сая, Д.Сүнжидмаад 40.0 сая, С.Бүжинлхамд 80.0 сая гээд нийт 6 иргэний 280.0 төгрөгийн нөхөх олговрыг олгожээ.


2020 оны 6-р сарын байдлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд  нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нөхөх олговор олгох тухай шүүхийн шийдвэр нь гарч хүлээгдэж буй Р.Гомбосүрэнд 40.0, С.Даваадоржид 40.0, Ж.Бадарчид 40.0, Б.Мэндбаярт 80.0, Ц.Цэрэнбалжирт 40.0,  Д.Намжилдагвад 40.0, Ж.Цэрэндолгорт 40.0, М.Шүрэнцэцэгт 40.0, Д.Цэндсүрэнд 40.0, З.Норовсамбууд 40.0, Ч.Дондогт 40.0, Г.Бямбасүрэнд 40.0, Л.Жанчивдоржид 40.0 гээд нийт 13 хүний 560.0 сая төгрөгийн нөхөх олговор одоогоор хүлээгдэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ