Наадмаар худалдаа үйлчилгээ явуулахыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-07-01 20:57:05

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хувьд баяр наадмыг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд тэмдэглэх бөгөөд эрийн гурван наадам болон шагайн харваан тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгуулах аж.

Баяр наадмыг 11 салбар хороо зохион байгуулах бөгөөд худалдаа үйлчилгээ явуулахыг хориглолоо. Мөн баяр наадамд оролцогчдын болон үзэгчдийн халууныг үзэх, ариутгах, амны хаалт зүүлгэх, суудал хоорондын зайг бариулах зэрэг цар тахлаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллах үүрэг бүхий эрүүл мэнд, ариутгал халдваргүйжүүлэлт, зохион байгуулалтын салбар хороог нэмж байгуулжээ. Түүнчлэн иргэдийг олноор нь цуглуулахгүй байхад анхаарч наадмын үйл ажиллагааг телевизээр болон цахимаар дамжуулан үзүүлэхээр төлөвлөж байна.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадам долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд нэгэн зэрэг болох юм.


Холбоотой мэдээ