Сэтгэл зүйчдийн багийн явуулын үйлчилгээ Хилийн заставуудад хүрч байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-30 22:44:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Хилийн дугаар ангитай хамтран өнөөдрөөс эхлэн  ирэх сарын 29-ний өдрийг хүртэл Сэтгэл зүйчдийн явуулын үйлчилгээг Хилийн заставуудад хүргэж эхэллээ. Хилийн заставт олон гэр бүл байдаг боловч алслагдсан учраас төрөөс гарч буй хууль тогтоомж мэдээ, мэдээлэл зарим үед дутмаг байдаг гэнэ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын мэргэжилтэн, сэтгэл зүйчид гэр бүлийн тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулж, гэр бүлүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг сонсож мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Зүтгэл итгэл санаачилгыг дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд Цэцэрлэг, Цагаан-Уул, Ханх, Улаан-Уул, Баянзүрх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумын 11 хилийн заставын 300 орчим иргэнд нэг сарын хугацаанд хүрч үйлчилж төрийн үйлчилгээг хүргэж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ