Хурдан морь унах хүүхдүүдийн бүртгэл маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-06-30 22:07:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулсны 89 жилийн ойн их баяр наадам 7 дугаар сарын 11-12-ний өдөр болно. Наадмаар 6 насны морь болон бага эрлийз, дунд эрлийз гэсэн нийт 8 насны морьдын уралдаан болох бөгөөд морь унах хүүхдүүдийг маргаашаас эхлэн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт бүртгэж эхэлнэ.

Энэ жил коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор хүүхэд бүрийг амны хаалт зүүх, хүүхэд хамгааллын даатгалд даатгуулах, стандартын хувцас хэрэглэл өмсөх, эцэг эхээс зөвшөөрөл авсан байх, морины эзэн уяач нартай аюулгүй байдлын гэрээ хийсэн, эмчийн үзлэгт орсон байх зэрэг шаардлагыг тавьж байгаа ажээ.

Холбоотой мэдээ