Аймгийн баяр наадмыг үзэгчтэй тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-06-27 11:15:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдлаа.

Баяр наадмыг ирэх сарын 11,12-ны өдрүүдэд төв стадионд үзэгчтэйгээр тэмдэглэх бөгөөд халдвараас сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд авч ажиллах гэнэ. Баяр наадмын комисс сур, шагай, морь, соёл урлаг, бөх гэсэн салбар комиссуудыг байгуулж наадмыг хэрхэн хийх талаар төлөвлөн хэлэлцлээ. Наадмын үеэр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах хэрэгтэй гэдгийг  бүх мэргэжлийн байгууллагад аймгийн баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Ц.Баттогтох анхаарууллаа.

 

 

Холбоотой мэдээ