Орхон аймагт сонгуулийн ирц 27.2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.mn
2020-06-24 14:49:34

Орхон /МОНЦАМЭ/  УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын ирц Орхон аймагт 12 цагийн байдлаар 27.2 хувьтай байна.

Баян-Өндөр суманд 23.9, Жаргалант суманд 30 гаруй хувьтай байна. Тус аймагт нийт 66731 сонгогч саналаа өгөхөөс 12 цагийн байдлаар 15700 сонгогч саналаа өгөөд байна. Санал хураалтын явцад тулгамдаж буй асуудал алга байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Аймгийн Сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Баян-Өндөр, Жаргалант суманд нийт 38 хэсгийн хороо ажиллаж байна. Санал авах байранд эмч, эмнэлэг, онцгой, цагдаагийн байгууллага бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 


Холбоотой мэдээ