Трампын цуглаанд оролцсон хоёр ажилтнаас халдвар илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-06-23 12:55:54

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Оклахома муж улсын Талса хотноо Ерөнхийлөгч Дональд Трампын цуглаанд оролцсон хоёр ажилтнаас халдвар илэрлээ гэж түүний кампанит ажлын албанаас даваа гарагт мэдээллээ.


“Талсад зохион байгуулсан арга хэмжээний арын албанд ажилласан өөр хоёр ажилтнаас халдвар илэрлээ. Тэдгээр ажилтан арга хэмжээнд оролцсон боловч байнга амны хаалт зүүсэн. Шинжилгээний хариуг гарсан даруйд тэднийг тусгаарлаж, ойр байсан хүмүүсийг нь тогтоож эхэлсэн” гэж Д.Трампын кампанит ажлын олон нийттэй харилцах асуудал хариуцсан дарга Тим Мурто мэдээлжээ.


Ингэснээр Талсад болсон цуглааны арын албанд ажилласан хүмүүсийн наймаас халдвар илэрсэн бөгөөд өмнө нь зургаан хүн авсан тухай мэдээлээд байжээ. АНУ-д коронавирусний халдварын улмаас хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч, сонгуулийн кампанит ажлуудыг зогсоосноос хойших Ерөнхийлөгчийн анхны цуглаан энэ болсон юм.


Д.Трампын цуглаанд 6200-гаас цөөн хүн оролцсон гэж Талса хотын Гал түймэртэй тэмцэх газар мэдээлсэн боловч кампанит ажлын албаныхан уг тоотой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, металл илрүүлэгчээр 12 мянган хүн нэвтэрсэн гэж мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ