Дуу цахилгаантай аадар бороо орно

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2020-06-23 08:17:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өдөртөө үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өнөөдөр 22-24 хэм дулаан байна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, маргааш өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2020 оны 6 дугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулаараа нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсч, шороон шуурга шуурна.


Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

 

2020 оны 06 дугаар сарын 24- 28 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

24-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ