Архивын үйл ажиллагааг үнэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 09:07:00

Төрийн архивуудын үйл ажиллагаанд улсын үзлэг явуулах тухай Монгол Улсын Хууль зүйн сайдын тушаалыг үндэслэн Увс аймгийн Төрийн архивын байгууллагын үйл ажиллагаанд улсын үзлэг явууллаа.

Уг үзлэгийг Архивын Ерөнхий газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Дэлгэрцэцэг, А.Болд, Цагдаагийн архивын газрын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар нар өнгөрсөн долоо хонгийн эхээр явуулсан байна. Улсын үзлэгийг ажлын хэсгийн гишүүд Архивын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Төсвийн тухай зэрэг хууль болон Засгийн газрын тогтоолоор батласан "Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын дүрэм", "Төрийн архивын ажлын үндсэн заавар","Архивын Ерөнхий газрын баталсан төрийн архивын ажлыг дүгнэх үзүүлэлт, аргачлал"-ыг баримтлан явуулжээ.

Улсын үзлэгээр Увс аймгийн Төрийн архивын үйл ажиллагааг 10 үзүүлэлтээр дүгнэсэн бөгөөд 1000 онооноос  970 оноо авч, 97 хувиар "А" буюу "Маш сайн" дүнтэй үнэлэгдсэн байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

 

 

Холбоотой мэдээ