Германы галт тэрэгний буудалд 4 хүнийг хутгалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-10 17:39:34

МОСКВА. /BBC/. Германы Мюнхен хотын зүүн дүүрэг дэх Гафинг галт тэрэгний буудалд нэгэн хутга барьсан этгээд халдлага үйлдэж, нэг хүний амийг хөнөөж, гурван хүнийг шархдуулсан байна. Цагдаагийн ажилтнууд түүнийг лалын бүлэглэлтэй холбоотой эсэхийг шалгаж байна.

Уг хэрэг орон нутгийн цагаар 5 цагт гарчээ. Гэмт хэрэгтнийг баривчилж, хэн болохыг нь тогтоосон байна. 

Зарим гэрчүүдийн мэдүүлснээр, гэмт хэрэгтэн “Аллах акбар” /Агуу аллах минь/ гэж хашгирч байсан байна. Гэмт хэрэгтэн Германы иргэн болохыг цагдаа нар тогтоожээ.

Гэмт хэрэг болсон газарт галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ