Л.Наранбаатарын нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-17 10:48:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзсан СЕХ-ны 150 дугаар тогтоолыг хүчингүй болгох, нэр дэвших үнэмлэх олгохыг шаардсан иргэн Л.Наранбаатарын нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр мэдээлэв. 


Тус хэргийг шүүх хуралдаан өчигдөр болсон бөгөөд Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.


Л.Наранбаатарыг хоёр эвслээс буюу “Зөв хүн электорат”, “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшсэн гэх үндэслэлээр СЕХ-ноос нэр дэвших эрхийг нь хүчингүй болгосон. Тэрээр “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвших хүсэлт өгөөгүй байхад техникийн алдаа гарсан гэх байр суурь илэрхийлж Захиргааны хэргийн шүүхэд энэ сарын 2-нд гомдол гаргаад байсан юм.

Холбоотой мэдээ