“Мөнхийн хороо”-ны жагсаалд Mосквагийн 600 мянган иргэн оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 14:29:06

1941-1945 оны Эх орны дайнаас эргэж ирээгүй, Аугаа их ялалтын  төлөө   амь биеэ хайрлалгүй, эх орон ард түмэн, ирээдүй хойчийн сайн сайхны төлөө тулалдсан  эцэг өвгөд, аав, ээж, ах , эгч дүү нарынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэсэн нэгэн сайхан арга хэмжээ бол “Бессмертный полк” буюу “Мөнхийн хороо” марш юм.   

Энэ арга хэмжээнд Москвагийн 600 мянга гаруй иргэд сайн дураараа нэгдэн Оросын нийслэлийн Лениградский өргөн чөлөө, Тверская, Охотный ряд гудамж болон  Манежная плошадь талбайгаар орж ирэхэд Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин тэдэнтэй нэгдэв. 

Тэрбээр өөрийн эцэг Путин Владимир Спиридоновичийн зургийг браьсан байлаа. Путины аав эх орны дайны жилүүдэд  шумбагч онгоцны усан цэргийн албыг хаасан бөгөөд  хүнд шархдаж байжээ. Оросын ерөнхийлөгч Путин  “Мөнхийн хороо” маршид хоёрдахь удаагаа нэгдэж буй юм.

5 дугаар сарын 9-нд “Мөнхийн хороо”-ны  жагсаал  Орос улсын бүх хотуудад зохиогдсон бөгөөд  хилийн дээс алхаж  гадаадын 26 оронд болжээ. Зөвхөн Вашингтонд гэхэд л 100 гаруй хүн энэхүү арга хэмжээнд нэгдсэн байна.

Москва  хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ