Улаанбаатар-Дарханы чиглэлд рэйлбус явж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-12 14:50:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замын рэйлбус өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд аялахаар боллоо. Долоо хоног бүрийн мягмар гарагт техникийн үзлэгтэй байх тул энэ өдрөөс бусад өдөрт рэйлбусаар үйлчлүүлэх боломжтойг УБТЗ-ын Зорчигч тээврийн төвөөс мэдээллээ. 

УБ-Дархан чиглэлд:

Том хүн:энгийн суудал-14.600 төг, зөөлөн суудал-16.400 төг. 

Хүүхэд:энгийн суудал-6400 төг, зөөлөн суудал-7100 төг.

УБ-Баруунхараа чиглэлд: 

Том хүн:энгийн суудал-13.200 төг, зөөлөн суудал-14.900 төг.

Хүүхэд:энгийн суудал-6400 төг, зөөлөн суудал-7100 төг.

УБ-Зүүнхараа чиглэлд:

Том хүн:энгийн суудал-11.400 төг, зөөлөн суудал-12.800 төг. 

Хүүхэд:энгийн суудал-5000 төг, зөөлөн суудал-5500 төг.



Холбоотой мэдээ