АНУ-ын газрын тосны нөөц нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-11 14:38:08

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ-ын газрын тосны арилжааны нөөц өнгөрсөн долоо хоногт 5.72 сая торхоор нэмэгдэж, 6 дугаар сарын 5-ны байдлаар 538.065 сая торход хүрсэн тухай тус улсын Эрчим хүчний яам мэдээлжээ.


Газрын тосны нөөц 1.85 сая торхоор буурна гэж шинжээчид таамаглаж байжээ. Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн наймдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.8 хувиар буурч, нэг торх нь 40.46 ам.доллар болсон бол Америкийн “WTI” маркийн нефтийн үнэ нэг торх нь 38.27 ам.долларт хүрч, 2.3 хувиар буурсан байна.

Холбоотой мэдээ