АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 2 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-11 12:43:08

НЬЮ-ЙОРК. /worldometers/. АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо хэдийн 2 сая давжээ. “Worldometers” цахим хуудасны мэдээлснээр, халдвар авсан хүний тоо тус улсад 2066401-д хүрээд байгаа аж.


Цар тахал дэгдэж эхэлснээс хойш АНУ-д халдвар авсан 115130 хүн нас барсан бол 808494 хүн эдгэрчээ. Халдварын хамгийн их тохиолдлууд Нью-Йорк, Нью-Жерси, Калифорни, Иллинойс, Массачусетс муж улсуудад бүртгэгдсэн байна. 


Коронавирусний халдварын хамгийн анхны тохиолд өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдэж, дийлэнх улс оронд тархаж эхэлсэн юм. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш дэлхийн 7.4 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 419 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ