Холливудын киностудиудад зураг авалт хийхийг нь зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-11 10:58:42

НЬЮ-ЙОРК. /ABC/. Коронавирусний цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсоогоод байсан Холливудын киностудиудад энэ сарын 12-ноос эхлэн зураг авалтаа хийж эхлэхийг нь зөвшөөрчээ. Энэ тухай Лос-Анжелес тойргийн нийтийн эрүүл мэндийн газрын захирал Барбара Феррер мэдэгдсэн байна. 


Барбара Феррерийн мэдэгдсэнээр, хувийн компаниудыг үйл ажиллагаагаа явуулж эхлэхийг нь зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү шийдвэрт нь амьтны хүрээлэн, усан парк, бассейн, зочид буудал, кино зураг авалтын компаниуд багтжээ. Үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ компаниуд Лос-Анжеласын эрүүл ахуй, эпидемиологийн аюулгүй байдлыг хангах дүрэм журмын дагуу заавар зөвлөмжүүдээ боловсруулах ёстой аж. 


“Халдвар дахин дэгдэж, нас баралтын тохиолдлууд гарахаас сэргийлэх цорын ганц арга нь энэ юм” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ