Баруунтуруун, Цагаанхайрхан сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-06-11 00:23:29

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсэг Баруунтуруун, Цагаанхайрхан суманд ажиллаж хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өгчээ. 

Баруунтуруун суманд Аврах, гал унтраах 60-р ангийн барилгын ажил болон 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил ид өрнөж байгаа аж. Мөн сумын төвийн тохижилтын ажил буюу гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий 1.2 км авто зам, төрийн байгууллагуудын гадна авто зогсоол, сумын төвийн айл өрх, албан байгууллагын хаягжуулалтын ажил хийж байна.

Харин Цагаанхайрхан суманд Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажил, 250 хүний суудалтай Соёлын төвийн барилгын ажил хийж байгаа аж. Тэрчлэн Сумын төвийн тохижилтын ажил буюу гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий 1.2 км авто зам, төрийн байгууллагуудын гадна авто зогсоол, сумын төвийн айл өрх, албан байгууллагын хаягжуулалтын ажил он дамжин гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ