Стандартыг каталогижуулснаар үйлчилгээ сайжирсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-09 22:22:39

Завхан /МОНЦАМЭ/.Завханы Стандарт хэмжил зүйн хэлтэс сүүлийн гурван жил 103 стандартыг каталогижуулжээ.

Стандартын үйлчилгээ авах иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад цаг хугацаа хэмнэх, бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох, мэдээлэл лавлагааны үйлчилгээг цогцоор хүргэх зорилгоор энэхүү катологийг гаргасан байна.

Тухайлбал хэрэглэгчид зориулсан үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуй, хүрээлэн буй орчин, усны чанар зэрэг 103 стандарт каталогитой болсон. Эдгээр стандартуудыг катологижуулснаар салбар сангийн стандартын фондын эмх цэгц сайжирч үйлчилгээ үзүүлэхэд хялбар болсон. Стандарт хэмжил зүйн хэлтэс өнөөдрийн байдлаар 65 байгууллага, аж ахуйн нэгж иргэнд 110 төрлийн стандартаар үйлчилжээ. Мөн энэ жил үнэт эдлэлийн сорьцын баталгааг бид хянаж зөвлөгөө өгч байгаа. Манай аймагт хоёр аж ахуйн нэгж үнэт эдлэл худалдаалж байгаа боловч үнэт эдлэл нь чанарын шаардлага хангахгүй байна. Алтны сорьц тогтоох, худалдан авах орон нутаг дахь анхны нэг цэгийн үйлчилгээний төв өнөөдөр Дархан-Уул,  Баянхонгор аймагт ажилладаг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар манай аймагт сорьцын тэмдэг дарагддаггүй гэсэн үг юм. Харин сорьцын хяналтын улсын байцаагч сорьцын баталгаагүй зарагдаж буй үнэт эдлэлүүдийг баталгаанд хамруулах, сорьцын баталгаатай бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хэлж шаардлага зөвлөмж өгч ажилладаг гэв. 

Холбоотой мэдээ