Нийслэлийн онцгой байдлын газар нисдэг тэрэг, автомашинтай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-09 11:15:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газарт нисдэг тэрэг, автомашин хуваарилахаар болжээ.


Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл” хэрэгжүүлж Гал унтраах, цацраг, химийн ослын үед ашиглах тусгай зориулалттай 71 автомашин нийлүүлж байгаа бөгөөд үүнээс Нийслэлийн Онцгой байдлын газарт өгөх юм байна.




Мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Франц улс “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд нисгэгч, техникийн ажилтнуудыг бэлтгэж, 3 нисдэг тэрэг нийлүүлнэ хэмээн хотын захирагч С.Амарсайхан мэдээллээ. Мөн хотын төвд нисдэг тэрэг буулгах газар талбайн талаар холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон ажлын баг гарч судалгааг хийж байгаа аж.

Холбоотой мэдээ