“Zoom” компанийн орлого 169 хувиар өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-06-03 14:59:52

ВАШИНГТОН. /CNN/. Цар тахлын улмаас улс орнуудад хөл хорио тогтоож, хүмүүс цахимаар хуралдах үйлчилгээг түлхүү хэрэглэх болсонтой холбоотойгоор АНУ-ын харилцаа холбооны технологийн “Zoom” компанийн энэ оны 2, 3, 4-р сарын орлого өмнөх оны мөн үеийнхээс 169 хувиар нэмэгдэж, 328 сая ам.долларт хүрчээ.


10 орчим жилийн өмнө бүтээсэн “Zoom” платформын хэрэглээ өнгөрсөн дөрөвдүгээр сард 30 дахин нэмэгдсэн бөгөөд хэрэглэгчийн тоо энэ оны эхэн үеэс огцом өсжээ. Хэрэглэгчид төрсөн өдрөөс эхлүүлээд шашны цуглаан, Засгийн газрын хуралдаан зохион байгуулахад “Zoom”-ийг ашигласан байна.  


“Гэрээсээ ажиллах, зайнаас харилцах санаачилга нь манай платформын хэрэглээг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлсөн” гэж “Zoom” компанийн гүйцэтгэх захирал Эрик Юань мэдээлжээ. Гэсэн хэдий ч улс орнуудад хөл хориог цуцалж, хүмүүс ажилдаа явж эхэлж байгаа тул “Zoom”-ийн хэрэглэгчдийн тоо өндөр хэвээр байх эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ