Архангай аймгийн баруун зургаан суманд мобайл технологийг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-02 17:40:09

Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн дэмжлэгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чулуут, Өндөр-Улаан, Ихтамир, Хангай, Цахир, Булган сумын Эрүүл мэндийн төвүүдэд шинээр мобайл технологийг нэвтрүүллээ.

Мобайл технологийг сумдад нэвтрүүлснээр иргэд хурдавчилсан оношлуур, хэрэгсэл ашиглан эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг гэртээ буюу явуулын хэлбэрээр авах боломж бүрдэж байгаа юм. Хөдөөгийн алслагдсан багийн иргэд, зорилтот бүлгийн хүн амд эрүүл мэндийн цогц, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх болон  эмчилгээний хүртээмж нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал бий болж байна.

Сумдын эмч нарын ашиглах энэхүү мобайл технологид нийт найман төрлийн тоног төхөөрөмж багтаж байгаа. Үүнд, зүрхний цахилгаан бичлэгийн зөөврийн аппарат, ЭХО, компьютер, цусны даралт болон сахар, холестрин хэмжигч, IPad таблет, хаард зэрэг багтаж байна.

Мобайл технологийг Улаанбаатар хотын “Мэдикал ресурс” ХХК нийлүүлжээ.  

Холбоотой мэдээ