Хуучин хувцас авах цэгт нийлүүлсэн эд зүйлсийг хэсгийн ахлагч нарт хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-02 14:36:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн "Тохижилт үйлчилгээний төв"-өөс санаачлан хуучин хувцас авах цэг байгуулаад байгаа билээ. Энэхүү үйл ажиллагаанд олон нийт талархалтай хандаж буй бөгөөд тэдний хайрцагт хийсэн эд зүйлсийг зорилтот бүлгийн иргэдэд хүргэж эхэлжээ.


Иргэд хуучин хувцсаа хог руу хаяж, шатаалгүй уг цэг дэх хайрцганд хийснээр хүсэлт гаргасан зорилтот бүлгийн иргэдэд хүрэх боломж бүрдэж байгаа юм.



ХУД-ийн Тохижилт үйлчилгээний төвийн хамт олон уг цэгт хэрэглэхгүй хувцсаа авчирч нийлүүлсэн "Эко-дүүрэг"-ийнхээ иргэдэд талархал илэрхийлсэн байна. Хайрцагт хийсэн хувцсыг ХУД-ийн 4 дүгээр хорооны зорилтот бүлгийн иргэдэд хүргүүлэхээр хорооны хэсгийн ахлагч нарт хүлээлгэн өгсөн байна.



Хуучин хувцас авах энэхүү цэг нь ХУД-ийн River garden хорооллын River tower худалдааны төвийн ард, мөн Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд байрлаж байна.


Холбоотой мэдээ