100 га талбайг услах хүчин чадалтай бороожуулагч суурилуулж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-28 12:17:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий агро компани Алтанцөгц сумын Цонжийн хөдөө хэмээх газарт 2018 оноос малын тэжээл тарьж байгаа.

Тус тариалангийн талбай нь 100 га бөгөөд арвай, улаан буудай, эрдэнэ шиш, наранцэцэг, царгас зэргийг тариалдаг. Хураасан ургацаа хүчит тэжээл болгон үйлдвэрлэж, орон нутгийн зах зээлд борлуулдаг юм.

Энэ жил БНХАУ-ын технологи бүхий 100 га талбайг услах хүчин чадалтай бороожуулагч суурилуулж байна. Уг бороожуулагч нь бүтээмж өндөр, хотгор гүдгэрийг ажрахгүй, усаар дамжуулж бордоо цацах боломжтой, байгалийн бороо шиг намирсан усалгаатай зэрэг онцлогтой. Мөн тус аймагт хэрэгжүүлэх энэ чиглэлийн анхны туршилт юм.

Орчин үеийн усалгааны төхөөрөмж суурилуулснаар ургацын хэмжээ 2-3 дахин нэмэгдэх боломжтойг компанийн удирдлага хэлж байна. 

Холбоотой мэдээ