Аймгийн ЗДТГ-ын зарим ажилтнууд“Дотоод аудиторын гэрчилгээ”-г гардав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-09 00:25:44

Дархан-Уул аймгийн ЗДТГ нь “Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015” стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд тус тамгын газрын нийт албан хаагчдад шинээр боловсруулж  мөрдөж ажиллахаар гаргасан “Дотоод аудитын журам”-ыг Чанарын менежер Д.Жаргалсайхан, “Үл тохирол, залруулах арга хэмжээний журам”-ыг Төрийн Захирггааны удирдлагын хэлтэсийн мэргэжилтэн Д.Золжаргал нар танилцууллаа.

Цаашид чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулж батлагдсан бусад заавар журмуудаар сургалтууд зохион байгуулагдана. Мөн үеэр аудитын эрх олгох шалгалтыг өгч тэнцсэн албан хаагчдад “Дотоод аудиторын гэрчилгээ”-г гардууллаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ