ОХУ түлшний импортыг түр хугацаагаар зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-26 13:01:57

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Засгийн газар эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дотоодын зах зээлийн нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор түлшний импортыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Энэхүү арга хэмжээ нь 2020 оны 10 дугаар сарын 1 хүртэл үйлчилнэ хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустины гарын үсэг зурсан тогтоолд дурджээ.


Импортлохыг түр хугацаагаар хориглосон түлшний төрлүүдэд шатахуун, дизель түлш, нисэх онгоц болон хөлөг онгоцны түлш, газойль багтжээ.  


Холбооны гаалийн албаны мэдээлснээр, ОХУ шатахуун харьцангуй бага хэмжээгээр импортолдог байна. Өнгөрсөн онд ОХУ 1 мянган тонн орчим шатахуун импортолжээ. Харин дизель түлш илүү их хэмжээгээр импортолдог аж. Тухайлбал, 2019 онд тус улс 62 мянган тонн дизель импортолсон бол энэ оны эхний улиралд дизель түлшний импортын хэмжээ 4 дахин нэмэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ