Хаврын тариалалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-26 11:10:41

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ хавар үр тариа 10000 га, тэжээлийн таримал 1500 га, тосны таримал 1000 га, төмс 280 га, хүнсний ногоо 140 га-д нийт 12920 га талбайд тариалалт хийнэ.

Энэ оны тариалалт 5 дугаар сарын 4-нөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар өмнө жилийн уриншид Төвшрүүлэх сум 2020 га, Хотонт сум 580 га, Өлзийт сум 240 га нийт 2840 га талбайд улаанбуудай тариалж, 28 хувьтай байна.

Төмс, хүнсний ногоо тариалагчдын хувьд Өгийнуур, Цэнхэр, Эрдэнэбулган, Булган, Чулуут, Ихтамир, Жаргалант, Батцэнгэл зэрэг сум тариалалтаа эхэлсэн. Нийт 53,9 га талбайд төмс тариалахаас өнөөдрийн байдлаар 20,4 хувьтай, 36 га талбайд хүнсний ногоо тариалахаас 26 хувьтай байна.

Энэ жил хөрсний чийг хангалтгүй байгаа тул тариаланчид цаг агаарын мэдээг харгалзан бороо угтуулж, 05 дугаар сарын сүүлчээр үрийн нормыг бага зэрэг нэмэгдүүлэн, эрт болцтой сортоор тариалбал тохиромжтой байгааг хэлж байв.

Холбоотой мэдээ