Ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-05-21 21:57:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.

Дэлхий даяар коронавирусний халдварын тархалт нэмэгдэж, улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн тоо буурахгүй байгаатай холбогдуулан сум, орон нутгийн хэмжээнд өвчний болзошгүй эрсдэлээс иргэд, олон нийтийг хамгаалах зорилгоор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ж.Мөнхсоёл захирамж гаргажээ.

Захирамжийн дагуу худалдааны төвүүдийн архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хуваарийг 5 дугаар саоыг 20-ны өдрөөс долдугаар сарын нэгний өдрийг хүртэл 09:00-18:00 цаг болгон өөрчилсөн байна. Мөн ресторан, зоогийн газар, хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг 09:00-21:00 цаг хүртэл болгон өөрчилжээ. 

Хязгаарласан цаг хугацаанд ажиллах цагийн хуваарийг зөрчсөн аж ахуйн нэгжид хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцох юм байна. 

Холбоотой мэдээ